Нууцлалын бодлого
Хүчин төгөлдөр болсон: 2026 оны 8 дугаар сарын 7 · Шинэчилсэн: 2026 оны 10 дугаар сарын 16
KidMo нь Монголын цэцэрлэгүүдэд зориулсан удирдлагын систем юм. Энэ бодлого нь
KidMo гар утасны апп болон вэб системийг ашиглахад ямар мэдээлэл цуглуулж,
юунд ашиглаж, хэрхэн хамгаалдгийг тайлбарлана.
Хамгийн чухал зүйл: Танай цэцэрлэгийн мэдээлэл зөвхөн танай
цэцэрлэгт харагдана. Өөр цэцэрлэгийн хэрэглэгч танай хүүхдийн ямар ч
мэдээллийг харах боломжгүй. Бид мэдээллийг зар сурталчилгаанд ашигладаггүй,
гуравдагч талд зардаггүй.
1. Хэн бүртгэл үүсгэдэг вэ
KidMo-д нээлттэй бүртгэл байхгүй. Хэрэглэгчийн бүртгэлийг
тухайн цэцэрлэгийн захирал эсвэл менежер үүсгэдэг. Та цэцэрлэгээсээ авсан
цэцэрлэгийн код, нэвтрэх нэрээр л системд орно.
Апп нь насанд хүрэгчдэд (эцэг эх, асран хамгаалагч, багш,
удирдлага) зориулагдсан. Хүүхэд өөрөө апп ашиглахаар төлөвлөөгүй.
2. Ямар мэдээлэл цуглуулдаг вэ
2.1 Хэрэглэгчийн мэдээлэл
| Мэдээлэл | Зорилго |
| Нэр, овог | Хэн болохыг таних, тайлан/чатад харуулах |
| Нэвтрэх нэр, нууц үг | Системд нэвтрэх. Нууц үг нь буцаан унших боломжгүй хэлбэрээр (bcrypt) хадгалагдана |
| И-мэйл, утасны дугаар | Нэвтрэх, нууц үг сэргээх, шаардлагатай үед холбогдох |
| Профайл зураг | Заавал биш. Та өөрөө нэмнэ |
2.2 Хүүхдийн мэдээлэл
Энэ мэдээллийг цэцэрлэг оруулдаг бөгөөд зөвхөн тухайн хүүхдийн
эцэг эх/асран хамгаалагч болон тухайн цэцэрлэгийн эрх бүхий ажилтан харна.
| Мэдээлэл | Зорилго |
| Нэр, төрсөн огноо, хүйс | Бүртгэл, анги хуваарилалт |
| Зураг, бичлэг | Өдрийн тайлан, цэцэрлэгийн үйл ажиллагаа |
| Харшил, эрүүл мэндийн тэмдэглэл, биеийн халуун | Хоолны аюулгүй байдал, эцэг эхэд өдрийн байдлыг мэдээлэх |
| Ирц | Ирсэн, чөлөөтэй, өвчтэй эсэхийг бүртгэх |
| Хичээлийн явц, үнэлгээ | СӨБ хөтөлбөрийн дагуу хөгжлийг хянах |
| Хүүхэд авах эрхтэй хүмүүс | Аюулгүй байдал — зөвшөөрөлгүй хүнд хүүхэд өгөхөөс сэргийлэх |
2.3 Техникийн мэдээлэл
| Мэдээлэл | Зорилго |
| Мэдэгдлийн танигч (push token) | Утсанд мэдэгдэл илгээх |
| Төхөөрөмжийн ерөнхий мэдээлэл | Мэдэгдэл зөв хүргэх, алдаа шалгах |
3. Юу цуглуулдаггүй вэ
- Байршил — GPS хандалт огт авдаггүй
- Хэрэглээний analytics — Google Analytics, Firebase Analytics, Crashlytics зэрэг хэрэглэдэггүй
- Зар сурталчилгааны танигч — IDFA/AAID хүсдэггүй. Апп-д зар байхгүй
- Санхүүгийн мэдээлэл — карт, дансны дугаар апп-д хадгалагддаггүй
- Утасны сан, хаягийн дэвтэр
4. Камер ба зургийн сан
- Камер — хүүхэд авах QR код уншуулах, зураг авахад. Та зөвшөөрөл өгөөгүй бол эдгээр үйлдэл л ажиллахгүй, бусад нь хэвийн
- Зургийн сан — тайлан, зар, чатад зураг хавсаргахад. Та сонгосон зургийг л уншина
5. Мэдээллийг хэн харах вэ
- Эцэг эх — зөвхөн өөрийн хүүхдийн мэдээлэл
- Багш — зөвхөн өөрийн хариуцсан ангийн хүүхдүүд
- Захирал, менежер — тухайн цэцэрлэгийн хүрээнд
- Өөр цэцэрлэг — хэзээ ч харахгүй
Хандах эрхийг цэцэрлэгийн захирал үүрэг тус бүрээр тохируулна.
6. Гуравдагч тал
Бид мэдээллийг зардаггүй, зар сурталчилгаанд ашигладаггүй.
Ашигладаг гадаад үйлчилгээ:
- Google Firebase Cloud Messaging — зөвхөн мэдэгдэл хүргэхэд.
Мэдэгдлийн гарчиг, товч текст дамжина. Хүүхдийн эрүүл мэнд, тайлангийн бүрэн
агуулга дамждаггүй.
- Google Cloud Translation — зөвхөн апп-ын хэлээ англи болгосон
эцэг эхэд. Багшийн бичсэн агуулгыг (тайлан, зар, даалгавар, сэтгэгдэл, чатын
зурвас г.м.) машин орчуулгаар англи болгоно. Орчуулахаас өмнө системд бүртгэлтэй хүүхэд,
багш, эцэг эхийн нэрийг хуурамч нэрээр сольж илгээдэг —
тэдгээр нэр Google руу явдаггүй. Орчуулгыг дахин дахин илгээхгүйн тулд манай серверт
хадгална. Апп-аа монголоор ашиглаж буй эцэг эх болон ажилтнуудын хувьд
орчуулагч руу юу ч илгээгддэггүй. Чатын зурвасыг зөвхөн «Translate» дарсан
үед орчуулна.
7. Хэр удаан хадгалдаг вэ
| Төрөл | Хугацаа |
| Тайлан, ирц, үнэлгээ | Хүүхэд цэцэрлэгт сурч байх хугацаанд болон түүхэн бүртгэл болгон |
| Бичлэг (видео) | Тухайн хичээлийн жилд. Жил дууссаны дараа устгагдана — хадгалахыг хүсвэл апп дотроос татаж авна уу |
| Зураг | Тайлантайгаа хамт үлдэнэ |
| Чатын зурвас | Цэцэрлэгийн бодлогын дагуу |
8. Мэдээллээ устгуулах
Танай мэдээллийг устгуулах хоёр зам байна:
- Цэцэрлэгээрээ дамжуулан — цэцэрлэгийн захирал эсвэл
менежерт хандана уу. Тэд системээс таны бүртгэлийг устгах эрхтэй.
- Бидэнд шууд хандаж — доорх и-мэйл рүү «Бүртгэл устгах»
гэсэн гарчигтай захидал илгээнэ үү. Бид таны цэцэрлэгтэй баталгаажуулаад
30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Бүртгэл устгахад таны хувийн мэдээлэл (нэр, холбоо барих, зураг) устна.
Хуулиар шаардагдах бүртгэл (жишээ нь төлбөрийн баримт) шаардлагатай хугацаанд
үлдэж болно.
9. Аюулгүй байдал
- Бүх холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ
- Нууц үг буцаан унших боломжгүй хэлбэрээр хадгалагдана
- Зураг, бичлэг хаалттай сан-д хадгалагдаж, зөвхөн эрх бүхий
хэрэглэгчид богино хугацааны түр линкээр л нээгдэнэ
- Цэцэрлэг бүрийн мэдээлэл өгөгдлийн сангийн түвшинд тусгаарлагдсан
10. Хүүхдийн мэдээлэл ба эцэг эхийн эрх
KidMo дахь хүүхдийн мэдээллийг цэцэрлэг боловсрол, асрамжийн зорилгоор
оруулдаг. Эцэг эх, асран хамгаалагчийн хувьд та:
- Хүүхдийнхээ мэдээллийг харах
- Буруу мэдээллийг залруулахыг хүсэх
- Зураг, бичлэг ашиглахыг татгалзах
- Мэдээллийг устгуулахыг хүсэх (§8)
эрхтэй. Цэцэрлэгийн захиргаанд эсвэл бидэнд хандана уу.
11. Өөрчлөлт
Энэ бодлогод өөрчлөлт орвол энэ хуудсанд шинэ огноотойгоор нийтэлнэ. Чухал
өөрчлөлтийг апп дотор мэдэгдэнэ.
12. Холбоо барих